Х.Нямбаатар: Гишүүд хоёр жил нийслэлийн төлөөлөгчийн ажил хийлээ
Хотын дарга Х.Нямбаатар УИХ-ын гишүүд НИТХ-ын ажилд хөндлөнгөөс оролцож байгаад дургүйцэж, дараах байр суурийг илэрхийлжээ.
Хотын дарга Х.Нямбаатар:
-Ер нь НИТХ-ын сонгууль явуулах хэрэг байна уу даа. Энэ удаагийн УИХ-ын гишүүд хоёр жил НИТХ-ын ажил хийлээ. Олон түмэн харлаа. Эдгээр хүмүүсийг УИХ-д дахиж сонгомооргүй юм байна. Уг нь 1992 оны шинэ Үндсэн хуулийн дэвшилтэт талуудын нэг нь Нутгийн өөрөө удирдах ёсны эрх хэмжээг тодорхой болгож, эрх мэдэл хуваарилах зарчмыг тулгуур болгосонд оршдог.
Гэтэл энэ удаагийн парламентын нэр бүхий хэдэн гишүүд энийгээ ойлгодоггүй юм уу эсхүл хэн нэгний даалгавраар хуульгүй мэт авирлаж ирлээ. Гишүүн болоход, сургалтад суулгаж эрх мэдлийн зааг ялгааг зааж өгдөг болмоор байна. Хоёр жил болчхоод толгойных нь эpгүү гараагүй юм чинь үлдсэн хоёр жилд юу ч хүлээх билээ дээ. Энэ хоёр жил энэ хэдэн гишүүд минь дараах хэдэн ажлыг хийлээ.
Хэд хэдэн удаагийн төсөв баталж өөрсдийн тойрог нэртэй авлигын төслүүд сургууль, цэцэрлэг, замын мөнгө тавиуллаа. (өөрсдийн хамааралтай компаниар гүйцэтгүүлсэн.) Хоёр Засгийн газар огцруулж гурав дахь Засгийн Газраа байгууллаа. Энд их хөдөлмөрлөцгөөсөн. Зарим нь унагах, зарим нь хамгаалах талд биеэ сайн үнэлж ажиллажээ. Бэлэн мөнгө авцгаасан ч гэх шиг. Зарим нь хайгуулын лицензтэй болсон, Зарим нь олон тендер авсан ч гэж сонсогдох юм. Энэ хэд минь их хөдөлмөрлөсөн. Гадаадад зугаалсан. Зарим нь энэ хоёр жилийн хугацаанд 30 удаа зугаалсан. Яана даа энэ хэдэн нэр бүхий хүмүүс. Өөрсдийн толгойгүй хүний даалгавраар ингэж ч явах гэж дээ.
Нийслэл өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төвийн эрчим хүчний системд 350 МВ чадал нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийсэн. Одоо Улаанбаатар хот долоон эрчим хүчний төсөл дээр ажиллаж байна.
Бажаа чи өмнөх ажлаа хий. Харин би чам мэтээр ажлаа заалгахгүй гэжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.