Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бүх үйлчилгээг саадгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бүх үйлчилгээг саадгүй авах нөхцөлийг бүрдүүлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, тэдний эцэг эх, асран хамгаалагч, төрийн бус байгууллагын саналыг сонсож, эрхийг хангах чиглэлээр салбар дундын уялдаа холбоог сайжруулах зорилготой хамтарсан уулзалт уламжлал болон гурав дахь жилдээ зохион байгуулагдлаа. 

Энэ удаагийн ээлжит уулзалтыг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үзүүлж буй боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанарыг сайжруулахад салбар дундын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдвийн хүрээнд зохион байгуулж, ГБХНХ-ын сайд Т.Аубакир, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Эрүүл мэндийн сайд Э.Батшугар болон холбогдох албаны төлөөлөл оролцлоо.

38ae2aa380c54561bd3b39c1ce1cbcad

09f1365d78c9454b8d330b136bed7cbe

cdc2c9fd14784dd299c3f435b9cba74d

Уулзалтын үеэр холбогдох сайд нар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн бодлого, хэрэгжүүлж буй үйл ажиллагаа болон цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл өгч, иргэд болон төрийн бус байгууллагын төлөөллийн асуултад хариулсан юм.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир хэлэхдээ, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдийн асуудлыг салангид байдлаар шийдвэрлэх нь үр дүн багатайг онцлоод эрүүл мэндийн салбарт урьдчилан сэргийлэлт, оношилгоо, сэргээн засах, боловсролын салбарт хөгжүүлэх, сургах, дадлагажуулах, нийгмийн хамгааллын хүрээнд хөдөлмөр эрхлэлт, амьжиргааг дээшлүүлэх бодлогыг уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг хэллээ.  

Мөн төрийн бус байгууллагын оролцоог нэмэгдүүлснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг бодитоор хангах боломж бүрдэхийг онцолсон байна. Цаашид гурван яам хамтран эрт илрүүлэг, салбар хоорондын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, “Нэг иргэн – Нэг бүртгэл” зарчмаар үйлчилгээг чирэгдэлгүй хүргэхээр төлөвлөж байна.

Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 144 дүгээр зүйлийн хэрэгжилтийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжих бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр болжээ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн бүх төрлийн үйлчилгээг саадгүй авах нөхцөлийг бүрдүүлэх чиглэлээр хамтран ажиллахаа талууд илэрхийллээ. Салбар дундын энэхүү уулзалтыг улирал бүр зохион байгуулахаар тогтсон бөгөөд дараагийн уулзалтыг Эрүүл мэндийн яам зохион байгуулах юм.

8ecaf5131b544f9b9f4b58440d8a5d1d

f2b5c5d15c204804b50ed784074ae8f0

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.