Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний долоо хоног зохион байгуулагдлаа

Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний долоо хоног зохион байгуулагдлаа

Дэлхий дахинд 1957 оноос эхлэн жил бүрийн дөрөвдүгээр сарын сүүлийн долоо хоногийг “Эрүүл мэндийн лабораторийн мэргэжилтний долоо хоног” болгон тэмдэглэсээр ирсэн уламжлалтай.

Энэхүү арга хэмжээ нь лабораторийн салбарын эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ арга технологийг нэвтрүүлэх, мөн олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

527993ebbc9f450ea8f2d7abc3e580ef

2026 он Монгол Улсын хувьд онцлогтой жил тохиож байгаа бөгөөд халдварт өвчинтэй тэмцэх анхны нэгж байгуулагдсаны 100 жилийн ойтой давхцаж байна.

Энэ хүрээнд Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс салбарын хэмжээнд дараах томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгууллаа.

Үүнд:

~ “Сүрьеэ, Гепатит, БЗДХ, ХДХВ-ийн халдварын оношилгооны чадавхийг нэмэгдүүлж, лабораторийн чанарын баталгаажуулалтын тогтолцоог бэхжүүлэх” сэдэвт сүрьеэгийн лабораторийн XV үндэсний зөвлөгөөн 

~ “Лабораторийн хөгжлийн чиг хандлага” сэдэвт семинар “AMR Forum 2026 – Бичил биетний тэсвэржилтийн тандалтын тогтолцоог бэхжүүлэх” олон улсын форум 

~Эрдэм шинжилгээний хурал “LAB RUN” – Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулагдсан

~3000 метрийн гүйлт, танилцах, мэдээлэл солилцох, мэргэжлийн сүлжээ бий болгох арга хэмжээ

~ “LAB TOUR” – Улсын гуравдугаар төв эмнэлэг болон Интермед эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаа, шинэ технологи, сайн туршлагатай танилцах аялал.

Эдгээр арга хэмжээнд танхим болон цахимаар нийт 400 гаруй лабораторийн эмч, мэргэжилтнүүд оролцож, салбарын хөгжил, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал алхам болжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.