"Монгол эр хүн" төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна

"Монгол эр хүн" төслийн хүрээнд 1238 эрэгтэй сурагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулна
"Монгол эр хүн" зорилтот төслийн хүрээнд Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн санаачилгаар “Эрүүл мэндийн газар, Боловсролын газар, Нэгдсэн эмнэлэг, Гүүднэйборс ОУТББ-ын Мангирт ОНХХ хамтран аймгийн Ерөнхий боловсролын сургууль, коллежийн 17 насны 1238 эрэгтэй суралцагчдыг урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах үйл ажиллагааг 2026 оны тавдугаар сарын 04-08-ны өдрүүдэд зохион байгуулж байна. 
 
Тус үзлэг нь ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, өвчлөл илэрсэн тохиолдолд дараагийн шатлалын эрүүл мэндийн байгууллагад эрүүлжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг авах нөхцөл бололцоог бүрдүүлэх юм.
38b65629cd7e412baf08df17a6040082
4f6981e685624930868f7b37f71340e5
ff770b1b67f64c1ebc68a48da4a42bbf
 
Үзлэгт хамрагдсанаар: 
~Ерөнхий эмчийн үзлэг
~Хэвлийн хэт авианы оношилгоо
~Зүрхний цахилгаан бичлэг
~Нүдний үзлэг
~Мэс засал, арьс харшлын үзлэг
~Сэтгэцийн эмчийн зөвлөгөө
~Биеийн жингийн индекс тодорхойлох
~Бэлгийн замын халдварт өвчний түргэвчилсэн шинжилгээнд хамрагдаж, зөвлөгөө авах боломжтой. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.