Шүдний эмч Б.Батбаяр Булган аймагт 600 гаруй хүүхдэд үзлэг эмчилгээ хийлээ

Шүдний эмч Б.Батбаяр Булган аймагт 600 гаруй хүүхдэд үзлэг эмчилгээ хийлээ

Ц.Бадрал сангаас санаачлан хэрэгжүүлж буй шүдний үзлэг, оношлогооны сайн дурын ажил Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амжилттай хэрэгжлээ. Уньт, Ханатай багуудын сургуулийн өмнөх боловсролын 295 хүүхэд болон 1-5 дугаар ангийн 300 гаруй хүүхэд шүдний үзлэг оношлогоонд хамрагдаж, тохирох эмчилгээ үйлчилгээг хийлгэжээ.

Мөн хүүхдүүдэд фторт түрхлэг түрхэж шүд угаалтын зөвлөгөө өгч ажилласан юм. Цоорлын явц удаашруулах түрхлэг, сүүн шүдний ломбо цоорлоос урьдчилан сэргийлэх ховил битүүлэх ломбо, өнгөц дунд цооролтой шүдэнд ломбодох эмчилгээг хийснээр хүүхдийн шүдний өвчлөл буурах боломжтой юм. Мөн эмчилгээ авах боломжгүй шүдийг эцэг эх ,багшийн зөвшөөрөлтэй хэсгийн мэдээ алдуулалттай авсан юм.

Засгийн газрын тогтоол “Эрүүл шүд” арга хэмжээний хэрэгжилтийг хангах хүрээнд Ц.Бадрал сангаас шүдний үзлэг, эмчилгээг орон нутагт шат дараатай хийсээр байгаа юм. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд 100 мянга гаруй хүнд шүдний эмч Б.Батбаярын удирдлага дор шүдний оношилгоо, эмчилгээг хүргэжээ.  

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.