🔴О.Цогтгэрэл: АН-ын бүлгийн даргаар улс төрийн туршлагатай сонгогдох ёстой
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргын ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Улс төрийн зөвлөлдөө танилцуулж өнөөдөр түүний ажлыг хэн үргэлжлүүлэхийг Ардчилсан намын бүлгийн хурлаар шийдэх байсан ч тодорхойгүй хугацаагаар хурал хойшиллоо. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл намын бүлгийн даргын сонгох асуудлаар мэдээлэл өглөө.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
-Бүлгийн зохион байгуулалтын дагуу би бүлгийн даргаасаа чөлөөлөгдье гэсэн хүсэлтээ гаргасан. Өнөөдөр гишүүдийн олонх нь бүлгийн даргыг сонгох асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулах шийдвэр гарлаа. Миний хувьд бүлгийн дарга, намын даргын албан тушаал тусдаа байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Дүрмийн дагуу гишүүд өөрөө өөрсдийнхөө нэрийг дэвшүүлээд, олонхын санал авсан гишүүн бүлгийн даргаар сонгогдон ажиллах дүрэмтэй.
Шинээр сонгогдох бүлгийн даргын шалгуурын тухайд тэрээр 126 гишүүнтэй шинэ парламентад 42 гишүүнтэй бүлгийг удирдаж, чиглүүлээд явах хүн учраас УИХ-ын үйл ажиллагааны тодорхой хэмжээний туршлагатай байх нь зүйтэй гэж үзэж байна. Бүлгийн гишүүд сая санал хурааж, олонхын шийдвэрээр энэ асуудлыг түр хойшлуулахаар болсон. Одоогоор хуучин удирдлагуудыг ажлаа үргэлжлүүлэн хашиж байх чиглэл өгсөн.
Эрүүгийн хуульд оруулах өөрчлөлт болон банк, эдийн засгийн салбарын асуудлуудыг хөндөж, хууль эрх зүйн өөрчлөлтүүд нь салбарын үйлдвэрлэл, үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж ирснийг нэгтгэн дүгнэж, анхаарч ажиллах шаардлагатай байгаа гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.