63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцын барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байна

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо Дамбадаржаа дэд төвийн дэд бүтцийн ажлын хүрээнд 63 МВт хүчин чадалтай Дамбадаржаа дулааны станцыг барьж байна. Өнөөдрийн байдлаар барилга угсралтын ажил 50 хувьтай үргэлжилж байгаа юм. 

69f456620e1ea02d0ac508df

Энэ талаар Улаанбаатар хотын нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн Ерөнхий инженер Г.Жанлавцогзол “Бид Дамбадаржаа дулааны станцын талбайд ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр уг станцын барилгын ажлыг 2025 оны гуравдугаар сард эхлүүлсэн. Станцын барилга үндсэн зуух болон бусад 19 туслах барилга байгууламжаас бүрдэж байна. 2025 онд бүх барилгын суурийг хийж дууссан. Энэ оны гуравдугаар сарын 15-наас ажил үргэлжилж, барилгуудын металл хийцийг угсарч байна. Бүх талбарт ажил зэрэг эхэлсэн. Нийт 75 машин үндсэн болон туслах тоноглол оруулж ирэхээс өнөөдрийн байдлаар 43 машин ачааг нийлүүлсэн. Тоноглол угсрах ажил үргэлжилж байна. Мөн Замын-Үүдээс 17 машин сэндвич тээвэрлэж байгаа. Тавдугаар сарын 15-нд зуухны барилгаас бусад барилгын сэндвичийг хийж дуусна. Есдүгээр сард үндсэн барилга угсралтын ажлыг дуусгаад, зуухны туршилт тохируулгын ажлыг үргэлжлүүлэн хийнэ” гэлээ.

69f4567b0e1ea02d0ac508e2

Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй гэр хорооллын бүсэд Дамбаржаа дулааны станцыг ашиглалтад оруулснаар Дамбадаржаа дэд төв болон Сэлбэ дэд төвд нийт 63 МВт дулаан хангамжийг нийлүүлнэ. Дамбадаржаа дулааны станцыг аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Улаанбаатар хотын гэр хорооллыг дэд бүтцэд холбож, орон сууцжуулах ажлууд үе шаттай үргэлжилж байна.

69f456840e1ea02d0ac508e3

69f4568a0e1ea02d0ac508e4

69f4568d0e1ea02d0ac508e5

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.