Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ

Үйлдвэрчний эвлэлийн санал, байр суурийг тусгаж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Олон улсын хөдөлмөрчдийн эв санааны эв нэгдлийн өдрөөр буюу өнөөдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзжээ. Тус холбооноос үнийн өсөлт хязгаарлах, төсвийн сахилга бат сахих, ажлын байр нэмэгдүүлэх, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх дөрвөн бүлэг бүхий шаардлагыг Ерөнхий сайдад гардууллаа.

7314f18968214836b5b74665d017e9e3

173d590b92af47538cdcff43ffa95045

Ерөнхий сайд уулзалтын эхэнд эмч, багш нарын цалинг нэмэгдүүлэхэд Монголын үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл Засгийн газартай ойлголцож хамтран ажилласанд талархал илэрхийлээд өнөөдрөөс буюу тавдугаар 1-нээс эмч, багш нарын цалин нэмэгдэж, нэмэгдсэн цалингаас нэмэгдэл, нэмэгдлийн хөлсийг тооцож олгож байгааг тэмдэглэлээ.

Мөн тус холбооны тавьсан шаардлага, ажил хэрэгч, саналуудыг хүлээн авч Засгийн газрын хуралдаанаар зарим асуудлыг хэлэлцүүлэхээр боллоо.

f2dd29f587914042a141803ba57abca4

a156a7441c0647eca73956823c685f2a

Төсөв хэмнэх зорилгоор төрийн албан хаагчдыг есөн хувиар цом цомхотгосон нь байгаль орчны салбарт хүний нөөцийн дутагдал бий болгосон гэж үйлдвэрчний эвлэл үзэж байна. Ерөнхий сайд ажлын байрны чиг үүргийн шинжилгээ хийж байгааг хэлээд ирэх оны төсвийн төслийг боловсруулахдаа зарим газарт чиг үүргийн давхардлыг арилгах, шаардлагатай газарт хүн хүч нэмэх бодлого баримталж хэмнэлтийг бүх салбарт хавтгайруулан хийхгүй гэдгээ мэдэгдлээ.

Мөн цалин хөлсний нэмэгдлийг хавтгайруулан салбар бүрд нэмэх бодлого баримтлахгүй байх, цалингийн нэг тогтолцоотой болох зэрэг үйлдвэрчний эвлэлийн саналыг ажил хэрэг болгохоо илэрхийлээд ирэх жилийн төсвийн төслийг боловсруулахад үйлдвэрчний эвлэлийн төлөөлөлтэй санал солилцон хамтран ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгожээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.