Эрүүл мэндийн салбарт олон улсын туршлагыг нутагшуулна
Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Бүгд Найрамдах Хятад Ард Улсын төлөөлөлтэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр чухал тохиролцоонд хүржээ.
Уулзалтын хүрээнд сайд Э.Батшугар БНХАУ-ын Цинхуа Их Сургуулийн Зөвлөлийн дарга Qiu Yong-той хэлэлцээ хийж, Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон Цинхуа Их Сургууль хооронд хамтын ажиллагааны тохиролцоонд гарын үсэг зурсан байна.


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд хамтарсан эрдэм шинжилгээ, судалгааны төсөл хэрэгжүүлэх эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах мэдлэг, туршлага солилцоог өргөжүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Талууд энэхүү хамтын ажиллагаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулж, олон улсын шилдэг туршлагыг нутагшуулах чухал суурь болно гэдгийг онцоллоо. Цаашид хоёр тал хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, салбарын хөгжилд бодит ахиц гаргах бодлогыг тууштай хэрэгжүүлэхээр зорьж байна.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.