Эмийн чанарын асуудлыг хяналтдаа оруулах лабораторитой болно
Эрүүл мэндийн Э.Батшугар эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторийн төслийн үйл явцтай танилцлаа. Энэхүү лабораторийг ДЭМБ-ын санхүүжилтээр шинэчилж байна. Барилгын зураг төсөл, угсралтын ажлын тендер, тавилга болон багаж, тоног төхөөрөмжийн нийлүүлэлтийг ДЭМБ бүрэн хариуцан зохион байгуулж байгаа юм.

Монгол Улс Эмийн чанарын хяналтын Үндэсний лавлагаа лабораторитой болсноор:
~Жилд шинжлэх дээжийн тоо 2 дахин нэмэгдэнэ.
~Шинжилгээний нэр төрөл өргөжинө.
~Чанар, аюулгүй байдлын үнэлгээ илүү хурдан, үр дүнтэй болно.
~Шинжилгээний хүлээгдэл эрс буурна.
~Илрүүлэлтийн хязгаар, хэмжилтийн нарийвчлал сайжирна.
Монгол Улсын эмийн зохицуулалтын байгууллага Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын олон улсын жишиг тогтоох үнэлгээний GBT ML-3 түвшинд хүрэх суурь тавигдаж дотоодын үйлдвэрийн эм, эмийн түүхий эд, эмнэлгийн хэрэгслийг олон улсын зах зээлд экспортлох боломж нэмэгдэх аж.

Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.