Эрүүл мэндийн салбарын лабораторийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлнэ

Эрүүл мэндийн салбарын лабораторийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлнэ

Эрүүл мэндийн салбарын лабораторийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой сургалт, хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний нээлтэд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр оролцож, лабораторийн үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдийн хүртээмжийг нэмэгдүүлэх, орон нутгийн лабораториудын чадавхыг бэхжүүлэх нь салбарын хөгжлийн чухал чиглэл болохыг онцлон тэмдэглэв.

8fb16f5575864deb9a1916af4655d6f9

6e682eabf56e49808144c3d1fb37be0c

Тэрээр мөн Өвчний хяналт, сэргийлэлтийн үндэсний төвийг байгуулж, лабораторийн тогтолцоог бэхжүүлэх, цаашид 21 аймагт үе шаттайгаар өргөжүүлэх ажлыг хэрэгжүүлж буй талаар мэдээлэл өглөө. Хэлэлцүүлгийн үеэр лабораторийн салбарт тулгамдаж буй хүний нөөцийн хомсдол, чанарын хяналтын тогтолцоо, үйлчилгээний аюулгүй байдал зэрэг асуудлыг хөндөж, эдгээрийг сайжруулах бодлогын арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатайг оролцогчид онцолсон юм.

Энэхүү сургалт, хэлэлцүүлэг нь лабораторийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг дээшлүүлэх, улмаар иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний үр нөлөөг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.