Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ

Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовскатай уулзаж, эрүүл мэндийн салбарт хэрэгжиж буй хамтын ажиллагаа болон цаашдын бодлого, чиглэлийн талаар санал солилцлоо.
 
Уулзалтын үеэр сайд Э.Батшугар салбарын шинэчлэл, хэрэгжүүлэхээр төлөвлөж буй бодлогын ажлуудыг танилцуулж, олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх боломжтой арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өгсөн байна.
 
Талууд эмийн хангамжийг сайжруулах, худалдан авах эмийн нэр төрлийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх, мөн эрүүл мэндийн даатгалын санхүүжилтийг илүү оновчтой болгох чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжийг хэлэлцжээ. 
 
Уулзалтын төгсгөлд Матилда Димовска хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй ажлууд үр дүнтэй байгааг онцолж, цаашид эрүүл мэндийн салбарын бодлого, шинэчлэлийг тууштай дэмжин ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.
c4737716267c46b5b366386832d80848

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.