БУРУУД НҮД ХУРЦ: Хүүхдээ дагуулсан согтуу иргэн Төрийн ордны хажууд өөрийгөө шатаахыг завджээ

БУРУУД НҮД ХУРЦ: Хүүхдээ дагуулсан согтуу иргэн Төрийн ордны хажууд өөрийгөө шатаахыг завджээ

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр буюу Соёлын төв орчимд цагдаагийн алба хаагчид эргүүл хяналт шалгалтаар ажиллаж байх үед 2026 оны 04 дүгээр сарын 24-ний 21.20 цагийн орчимд эрэгтэй хүн өөр дээрээ шингэн зүйл асгаж, өөрийгөө шатаахыг завджээ.

Алба хаагчид шуурхай арга хэмжээ авч, галыг унтраан эрсдэлийг таслан зогсоосон байна. Тухайн асуудалд СБД-ийн Цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж байгаа бөгөөд өөрийгөө шатаах үйлдэл гаргасан иргэнд эмнэлгийн тусламж яаралтай үзүүлжээ. Иргэний гадуур хувцас шатсан, биеийн байдал хэвийн байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.