🔴Т.Даваадалай: Бохир улс төржилтөөр гэр бүл рүү ордог техникээ болимоор байна

AI хөрвүүлсэн

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай цаг үеийн асуудлаар албан ёсны мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр нийслэл хотод өрнөж буй бүтээн байгуулалт, цаашид хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд болон хотын захиргаанаас баримталж буй бодлого, шийдвэрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд танилцуулсан юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

-Манай гэр бүлийн хүний хувьд холбогдсон асуудал байрхүй. Гэр бүлийн нарийн асуудлаа ярьмааргүй байна. Нэр хүндээ сэргээлгэхээр холбогдох байгууллагад хандсан байгаа. Бохир улс төр хийж гэр бүл, хүүхэд рүү ордог техникээ болих хэрэгтэй. Хувь хүн рүү бол дайрч болно. Энэ бол асуудалгүй. 

Сэлбэ 20 минутын хотын хувьд хүндээ ээлтэй хот болох үүднээс хамгийн анхны удаа хот барих гэж байгаа асуудал. Хот төлөвлөлтийг хот буюу нутгийн захиргааны байгууллага хийхээс биш хувийн байгууллагууд хийхгүй. Төр хүндээ ээлтэй хот бий болгох гэж явдаг. Хувийн хэвшлийн компаниуд ашиг хардаг.

Монголдоо анх удаа таван шатлал бүхий нуурын төсөл, 50 га газар ногоон байгууламжтай, хүүхдэд ээлтэй хотыг бүтээх гэж байна. Энэ хотыг байгуулах гээд газар чөлөөлөлт хийгээд явж байх үед агаарын бохилдол долоон хувь буурсан. Мөн дагаад нүхэн жорлон байхгүй болж байгаа. Бид сайхан хотод амьдрах цаг нь болсон. Тийм учраас төр ажлаа хийгээд явж байна. 

НИТХ-ын төлөөлөгч Сэргэлэнбаатартай холбоотой мэдээлэл надад одоогоор байхгүй байна. Албан байдлаар гишүүнд хариу өгөхөөр болсон.

Хэрвээ энэ төсөл гацахгүй үргэлжилбэл 2027 оны долоодугаар сараас эхлээд эхний орон сууцууд ашиглалтад орно. Мөн хоёр сургууль ашиглалтад орно. Бид Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах хуулиар сонгон шалгаруулалт хийж байгаа. Хувийн хэвшлүүд өөрсдөө төсвөө гаргаад сонгон шалгаруулалтад оролцож байгаа. Өчигдөр төслийн ТУЗ хуралдаж үйлчилгээний төвүүд хувийн хэвшлүүд өөрсдөө барилга байгууламжаа бариад үйлчилгээний төвөө нээх зөвшөөрлийг өгсөн. 

Одоогоор төслийн нийт гүйцэтгэл 22.63 хувийн гүйцэтгэлтэй явж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.