Газар хөдлөлт, цунамигийн сэрэмжлүүлэг

Газар хөдлөлт, цунамигийн сэрэмжлүүлэг
 
2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны өдрийн 16 цаг 53 минутын орчимд Японы Зүүн хойд бүсийн “Санрику” эрэг орчимд 10 км-ын гүнд, магнитудын 7.5 баллын хүчтэй газар хөдлөлт болж, Хашиками тосгонд 5+ балл, Аомори, Иватэ, Мияаги мужуудад 5- баллын хүчтэй чичирхийлэл мэдрэгдсэн байна.
 
Энэ газар хөдлөлөөс цунамигийн аюул үүсэх эрсдэлтэй байгаа тул Япон Улсын цаг уурын байгууллага /Japan Meteorological Agency/-аас “Цүнамигийн анхааруулга” гаргаж, J-Alert системээр тухайн бүс нутагт оршин суугаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргүүлээд байна.
Япон Улсын Хоккайдо болон Зүүн хойд бүс нутагт оршин суугч Монгол улсын иргэд Та бүхэн газар хөдлөлт болон цүнамигийн аюулын мэдээллээ тогтмол шалгаж, сэрэмжлэх яаралтай арга хэмжээ авна уу.
 
ЯАРАЛТАЙ АВАХ АРГА ХЭМЖЭЭ:
~Далайн эрэг, боомт, гол мөрний ойролцоо байгаа бол нэн даруй холдох!
~Ойролцоох өндөрлөг газар (津波避難場所) эсвэл бат бөх барилгын дээд давхар руу яаралтай шилжих!
~Гар утсанд ирэх J-Alert дохио, орон нутгийн захиргааны зааврыг эргэлзэлгүй шууд дагах!
~Автомашины түгжрэл үүсгэхээс зайлсхийж, боломжтой бол явганаар нүүн шилжих!
~Хүүхэд, өндөр настан, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах!
 
МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ:
NHK (телевиз, радио, онлайн)
Гар утасны анхааруулга (J-Alert)
Орон нутгийн захиргааны албан ёсны мэдэгдэл
 
Жич:
Цунами нь нэг бус олон давтамжтай ирдэг гэдгийг анхаарах!
Ус гэнэт татрах нь аюулын дохио тул зугтах!
“Аюул өнгөрсөн” гэх албан ёсны мэдэгдэл гарах хүртэл аюулын бүсэд буцаж очихгүй байх!
Шөнийн цагт ч гэсэн анхааруулгыг үл ойшоохгүй байх!

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 1 цаг, 36 минут
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)