Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Өөртөө буцалтгүй тусламж олгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувьдаа завшсан хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2026 оны 4 дүгээр сарын 13-19-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 117 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 20 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 18 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 78 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 964 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 20 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 933 хэрэг шалгагдаж байна.

Өөртөө буцалтгүй тусламж олгох тушаал гаргаж эдийн засгийн давуу байдал бий болгосон, ажиллаагүй хүнд цалин олгож хувийн хэрэгцээнд зарцуулсан, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсний хариуд хахууль авсан, хуурамч тогтоол үйлдэж бусдад давуу байдал бий болгосон зэрэг эрүүгийн 8 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлжээ. 

Удирдах албан тушаалтан “Б” нь үл хөдлөх хөрөнгийн шилжилт хөдөлгөөнд прокурорын тогтоолоор хязгаарлалт тогтоосон байхад эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тухайн үл хөдлөх эд хөрөнгийг бусдад борлуулах, шилжүүлэх, захиран зарцуулах, хязгаарлуулах эрхийг сэргээх тухай албан бичиг гаргаснаар иргэн Н-д 449,5 сая төгрөгийн хохирол учруулсан хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж, шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлэв.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

DR. ADITY 1 цаг, 19 минут
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)