“ЧИП” төсөлд Улаанбаатар хотын 1385 айлыг хамруулжээ

“ЧИП” төсөлд Улаанбаатар хотын 1385 айлыг хамруулжээ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хиердэнтэй уулзлаа. 

418bd927058e472597e3fcba20df2fef

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Сүүлийн жилүүдэд бид НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудтай идэвхтэй хамтран ажиллаж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн дулаалгын стандартад нийцсэн “ЧИП” төсөлд Улаанбаатар хотын 1385 айлыг хамруулсан. Мөн НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон “Улаанбаатар хөрөнгө оруулалт, менежмент ҮЦК”-тай хамтран гэр хороололд сэргээгдэх эрчим хүчийг дэмжих, иргэдийн амьжиргааг сайжруулах төслийг хэрэгжүүлж байна. Түүнчлэн хүүхдийн эрүүл, аюулгүй, тайван амьдрах нөхцөлийг хангах хүрээнд НЗДТГ НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран умайн хүзүүний хорт хавдрыг үүсгэгч хүний папиллома вирус (HPV) болон хеликобактерийн халдвараас урьдчилан сэргийлэх, бууруулах ажлыг хэрэгжүүлж байна” гэлээ. Мөн цаашид байгаль орчны хамгааллын чиглэлээр илүү өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап Ван Хиерден Монгол Улс НҮБ-д элссэнээс хойш тус байгууллагаас хэрэгжүүлсэн дэмжлэг, хамтын ажиллагааны талаар товч танилцууллаа. Тэрээр байгаль орчны тогтвортой байдлыг хангах асуудлаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлжээ. 

1572c272fd6f4c269aaa34650029e157

5d53cabc986448c8872880913b154a3a

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.