Сурагчдын 79 хувь нь дээрэлхэлт байдаг гэжээ

Сурагчдын 79 хувь нь дээрэлхэлт байдаг гэжээ
 
Үе тэнгийн дээрэлхэлтийн талаар Боловсролын сайд холбогдох хүмүүстэй уулзалт хийжээ. 2025-2026 оны хичээлийн жилд нийт 1.28 сая гаруй суралцагч буюу Монгол Улсын хүн амын 1/3 нь суралцаж байна. Эдгээр сурагчдын 79 хувь нь дээрэлхэлт байдаг гэж хариулжээ.
 
Дээрэлхэлтэд өртсөн хохирогч хүүхэд:
~Сэтгэл түгших, сэтгэл гутралт, ганцаардал
~Өөртөө итгэх итгэл буурах
~Хүмүүст итгэх итгэл алдагдах (насанд хүрсэн хойно ч)
~Удаан хугацааны стресстэй болж байдаг.
 
Үүн дээр урьдчилан сэргийлэх нэгдсэн систем байхгүй, сургуулиуд өөр өөрсдийн хэмжээнд ажиллах, хүүхдийн дуу хоолой хангалтгүй, дата мэдээлэл зөрүүтэй, цахим дээрэлхэлтэд тусгай шийдэлгүй байгаад байна.
Дээрэлхэгч, дээрэлхүүлэгч хүүхдүүд дээр анхаарлаа хандуулдаг ч хөндлөнгийн ажиглагч, мэддэг, мэдсэн мөртлөө мэдээгүй мэт царайлдаг хүүхэд томчуудийн хувьд хамгаалах гэдэг мэдлэг мэдээлэл байхгүй, дуу хоолойгоо өргөхгүй байгаад анхаарлаа хандуулах хэрэгтэй.
 
Иймд:
1. Үе тэнгийн дээрэлхлийн эсрэг нэгдсэн хууль
2. Сургуулийн заавар хэрэгжүүлэх бодлогын загвар, сургалтын хөтөлбөр
3. Илрүүлэлт мэдээлэх систем
4. Тодорхой хариу арга хэмжээ, хөнгөнөөс ноцтой хүртэлх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлж эхлэх нь чухал юм.
Таван тулгуурт тогтолцооны хувьд:
✅️
✅️
Сургуулийн соёл- Сургуулийн соёлын өөрчлөлт
✅️
✅️
Урьдчилан сэргийлэлт- Сурагчдад чиглэсэн урьдчилан сэргийлэх боловсрол, хөтөлбөр, сурах бичгийн агуулгад оруулж өгөх
✅️
✅️
Кейс удирдлага- Дээрэлхэлтийн кейсийн хариу арга хэмжээ
✅️
✅️
Хууль эрх зүйн зохицуулалт- Цахим орчны хамгаалалт, дагалдах хууль
✅️
✅️
Хяналт Үнэлгээ- Илрүүлэг, бүртгэл, тайлагнах цахим тогтолцоог бий болгоно.
0f3c4118639d4687bdb10db552752392
b4f5726ffeb24196a2d6ab81bf44fedb
52b0cda24f134b36ac4a6ac194e09ed6

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.