БИЧЛЭГ: Цистернийг хүнд даацын машин шүргэснээс их хэмжээний түлш зам дагуу асгарчээ

БИЧЛЭГ: Цистернийг хүнд даацын машин шүргэснээс их хэмжээний түлш зам дагуу асгарчээ

Нийслэлээс Дорноговь аймгийг чиглэсэн авто замаар шатахуун тээвэрлэж явсан цистернийг хүнд даацын ачаа тээврийн автомашин шүргэснээс их хэмжээний түлш асгарч аюултай нөхцөл байдал үүссэн бичлэг олон нийтийн сүлжээнд өнгөрсөн бямба гарагт нийтлэгдсэн юм.

Үүнийг Тээврийн цагдаагийн албаныхнаас тодруулахад “Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт Говьсүмбэр явах замаар түлш ачиж явсан цистерн ачааны машинтай шүргэлцсэн осол гарсан. Ослын улмаас авто зам дээр их хэмжээний түлш асгарсан гэх мэдээлэл энэ сарын 17-нд ирсэн.

Орон нутгийн цагдаагийн байгууллага шалгалт явуулж байна. 10 тонн түлш ачиж явсан цистерний ёмкость цоорсны улмаас нэг тонн түлш асгарчээ. Үлдсэн есөн тонн түлшийг бусад тээврийн хэрэгсэлд шилжүүлэн ачсан байна. Онцгой байдлын албаныхан түлш асгарсан зам дагуу цэвэрлэх, аюулгүй болгох арга хэмжээ авч, замын хөдөлгөөнийг нээсэн” гэлээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.