"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

"UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөг эхэллээ

Монгол болон олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад таниулах зорилгоор "UB food festival-2026" олон улсын хоолны өдөрлөгийг өнөөдрөөс дөрөвдүгээр сарын 26-ныг дуустал Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж эхэллээ.

"UB food festival"-аар Монгол үндэсний болон Хятад, Япон, Солонгос, Тайланд, Энэтхэг, Гүрж, Итали зэрэг 18 улс үндэстний нэрийн хоол болон зууш, кофе, дессерт амттанаар иргэдэд үйлчилж байна. Ресторан, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 гаруй аж ахуйн нэгж, байгууллага өдөрлөгт оролцож буй. "UB food festival" энэ жил 12 дахь жилдээ болж байна.

69e1e0b20e1ea02d0ac5075b

Олон улсын хоолны өдөрлөгийн үйл ажиллагааг нээж, нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин үг хэллээ. Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газраас Монголын Ресторан зоогийн газрын холбоо, Монголын Тогооч нарын холбоотой хамтран "UB food festival" арга хэмжээг зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээг жуулчны улирлыг угтан зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд Бүгд Найрамдах Азербайжан Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс, Оросын Холбооны Улсаас зочин тогооч нар хүрэлцэн ирж Казакстан, Кавказ, Словени болон Орос үндэсний хоолоор иргэд, жуулчдад үйлчилнэ. Өнгөрсөн жилийн фестивальтай харьцуулахад хүрээгээ тэлж, хоол үйлдвэрлэлийн салбарын 30 байгууллага 18 үндэстний нэрийн хоолоор иргэдэд үйлчилж байна. Аливаа үндэстний хоолны соёл нь тухайн орныхоо байгаль, цаг уур, газрын байршил, эрхлэх аж ахуйтай нарийн зохицсон байдаг. Монголчууд бидний хувьд ч эртнээс уламжлагдаж ирсэн хоол хүнс, цагаан идээ нь нүүдлийн мал аж ахуй, нүүдэлчдийн соёлын нэг илрэл болдог. Иймд уламжлалт хоол, хүнсээ сурталчилж, бусад олон үндэсний хоолны соёлыг иргэд, жуулчдад энэхүү фестивалиар дамжуулан таниулахыг зорьж байна. "UB food festival-2026" арга хэмжээ 10 хоног үргэлжилнэ. Үүний дараа Циркийн өдрүүд эхэлнэ” гэдгийг онцоллоо. 

Түүнчлэн "UB food festival"-аар шилдэг тогооч нарын онцгой хоолны үзүүлбэр, асар бүрийн онцлог хоол, амьд хөгжмийн болон урлагийн тоглолт, хоолны тэмцээн, уралдааныг зохион байгуулж байна.

69e1e0c50e1ea02d0ac5075c

69e1e0c70e1ea02d0ac5075d

69e1e0cc0e1ea02d0ac5075e

69e1e0e70e1ea02d0ac50760

69e1e1290e1ea02d0ac50761

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.