ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг хэрэгжүүлж байна
Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-аас сургуулийн үдийн хоолны удирдлагын загварыг Монгол Улсад хэрэгжүүлэх, ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төслийг хэрэгжүүлж буй. 2021-2025 онд тус байгууллага Боловсролын яамтай хамтран Өвөрхангай, Дундговь аймаг болон Баянзүрх дүүргийн 132, 137 дугаар сургуулийн суралцагчдад шим тэжээлийн тэнцвэртэй байдлыг хангах, зөв хооллох зуршлыг бий болгох зорилгоор уг төслийг хэрэгжүүлжээ.
Төслийн дараагийн ээлжийг хэрэгжүүлж эхлэх гэж байгаатай холбоотойгоор НЗДТГ, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран сургууль хоорондын хамтын ажиллагаанд суурилсан тогтвортой, чанартай үдийн хоолоор хангах болон удирдлагын чадавхыг хэрхэн бэхжүүлэх талаар хэлэлцэж, санал, туршлага солилцох уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтад нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Хүнс үйлдвэрлэл, үйлчилгээ хариуцсан зөвлөх О.Оргил, Боловсролын ерөнхий газрын газрын Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтайван нар Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын зөвлөх Иноуэ Ёити зэрэг албаныхан оролцжээ.


Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.