🔴С.Амарсайхан: Ардчилсан парламeнтын засаглалаа хамгаалах ёстой. Маш сайн нухацтай хэлэлцээд батлах ёстой

AI хөрвүүлсэн

Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Амарсайхан УИХ-аар хэлэлцэж буй төрийн ёс зүй, сахилга хариуцлагын тухай хуулийн төсөл болон цаг үеийн бусад асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрээр төрийн бүх шатанд болон нийгмийн бүх салбарт сахилга хариуцлага, ёс суртахууны асуудлыг ярих цаг болсон гэдгийг онцлоод, өнгөрсөн хугацаанд улс төрчдийн үйлдэл төрд итгэх иргэдийн итгэлийг алдагдуулсан тул алдааг засах ажлыг улс төрөөс эхлүүлэх нь зүйтэй гэв. Гэхдээ энэхүү асуудлыг өргөн цар хүрээтэй хэлэлцүүлэг, судалгааны үндсэн дээр шийдвэрлэх ёстойг санууллаа.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан:

-Олон улсын эдийн засгийн нөхцөл байдал хүндэрч, эрчим хүч, ложистик, ард иргэдийн амьжиргаа, улс орны аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаж буй энэ үед улс төрчид талцаж хуваагдахгүй байхыг уриалж байна. Эв нэгдлийг сахиж, төрийн тогтвортой байдал, ардчилсан парламентын дархлааг хамгаалах нь нэн тэргүүний зорилт. Хуулийн төслийг талцал хуваагдлаар бус, нийгмийн зөвшилцөл, ойлголцлын зарчмаар батлах ёстой гэсэн байр суурьтай байна.

УИХ-ын гишүүдийг тойргоос болон жагсаалтаар сонгогдсон хэмээн ялгаварлах нь буруу. Энэ нь хэрүүл тэмцэл, маргааны эх үүсвэр болж байгаа. Үндсэн хуулийг манаж байдаг Үндсэн хуулийн цэц үг, хэрүүлийн шүүх байх ёсгүй. Хууль тогтоох байгууллага доторх аливаа ялгаварлалыг таслан зогсоож, нэгдсэн ойлголтод хүрэх шаардлагатай. Хууль цаг үеийн байдалтайгаа уялдсан байх ёстой. Нэг хуулийн үзэл санаагаа дэмжих ёстой. 

Хуулийн төслийн санал хураалтад оролцоогүй нь би давхар ажилтай байсан тул хоцорч очсон. Хэн нэгний нөлөөнд автсан эсвэл аль нэг талыг барьсан зүйл байхгүй. Энэ хууль талцал хуваагдлаар шийдэгдэх хууль биш. Зарчим ойлголцолоор шийдэгдэнэ. 

Ерөнхий сайд болон дэд сайдтай биечлэн уулзаж, зарчмын байр сууринаас хандсан. ХЗДХ-ийн салбар нь хувь хүнээс бус тогтолцооноос хамаардаг бөгөөд хууль хүн бүрд тэгш үйлчлэх, эрх үүргийн тэнцвэрийг хангах, шударга ёсыг тогтоох бодлогын асуудалд анхаарч ажиллана гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.