🔴Б.Пүрэвдорж: Eрөнхийлөгчийн санаачилсан хууль маш зөв
Ерөнхийлөгчийн өргөн барьсан гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн төсөлд гишүүдийн санал хураалтын дараа Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, өөрийн байр сууриа илэрхийллээ.
УИХ-ын гишүүн, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж:
-Энэ эгүүлэн татах асуудал одоогийн нөхцөлд боломжгүй болоод байна. Учир нь 2024 оны тавдугаар сарын 16-нд Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулж, яллах дүгнэлт үйлдээд шүүхэд шилжүүлэхийн өмнө Ерөнхий прокурор УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэх асуудлыг оруулна гэсэн заалт нэмсэн. Үүнээс болоод хэрэг хянан шалгах, шийдвэрлэх үйл явц гацсан гэж хэлж болно. Нотлох баримт цуглуулах боломж хумигдаж, хууль хяналтын байгууллагын ажилд саад учирч, хэргийг шүүхэд шилжүүлэх боломжгүй нөхцөл үүсээд байна.
Харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулж, өргөн барьсан хуулийн төслийг бол дэмжиж байгаа. Энэ бол зөв, зүйтэй алхам гэж харж байна. Хулгай, авлига, албан тушаалаа урвуулан ашигласан зэрэг ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг ёс зүйн өндөр хариуцлага тооцож, эгүүлэн татах боломжийг энэ хууль нээж өгч байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.