🔴Б.Батцэцэг: Манай салбарын өнөөгийн амжилт нэг хүний хийсэн ажил биш

AI хөрвүүлсэн

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гадаад бодлого, дипломат албаны ололт амжилтын талаар сэтгүүлчдийн асуултад хариулж, мэдээлэл өглөө. Тэрээр салбарынхаа өнөөгийн амжилтыг нэг хүний хийсэн ажил биш гэдгийг онцлоод "Энэ бол үе үеийн дипломатууд, ахмадуудын маань хийж бүтээсэн ажлын үр дүн юм. Олон тоосго өрөгдсөөр өдгөө дээвэр рүүгээ явж байгаатай ижил утгатай" хэмээн тайлбарлав.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг:

-Олон сайд намайг дэмжиж хамтарч ажилладаг. Нэг биш удаа Цогтбаатар сайд доромжилсон өнгө аястай харьцсан. Тийм учраас би өчигдөр асуултад нь хариулаагүй. Тайлантай холбоотой маш олон зүйл зэрэгцэж асуусан. Хувийн харилцаа, хандлагаа ийм байдлаар илэрхийлсэнд харамссан. Сайд хүн шийдвэр гаргаж, салбараа зөв удирдан зохион байгуулж асар их эх оронч сэтгэлтэй байх ёстой.  

НҮБ-ын 192 оронтой дипломат харилцаа тогтоосныг хоёр янзаар хэлж байна. Зорилт гэж тодорхойлж болохгүй мэт. 2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч энэ шийдвэрийг гаргаж байсан. 2013 онд аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороонд мөн ажиллах чиг үүрэг өгч байсан. Монгол Улс НҮБ-ын гишүүн бүх оронтой найрсаг харилцаатай хэвээр байгаа нь 16 жилийн хугацааны зургаа, долоон сайдын хийсэн ажлын үр дүн юм. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

zochin 1 сар, 2 долоо хоног
Battsetseg saidiin ene tailbar bol onoogui tailbar bna. Tsogtbaatar said bol oor zuil todruulj medeh l asuult tavisan. Ajlaa meddeg hun bsan bol zugerr l hariulchih bsan... Ichsen hun hun alna gej neg ug baidag daa... Tiim l yum bolson sh dee... Battsetsegee!!! Duugui l ajlaa ogdoo... Chinii chadal hurehgui ajil bna shuu dee...