“Mongolia Mining-2026” 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна
“Mongolia Mining-2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн эхэллээ. Уул уурхайн салбарын тэргүүлэгчид нэг дор цугларч, уул уурхайн техник, хүнд машин механизм, дэвшилтэт технологи, салбарын хөдөлгөгч хүч болсон шийдлүүдийг танилцуулдаг “Mongolia Mining-2026” 15 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК оролцож үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдээ танилцуулж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд 20 орчим орны 250 гаруй уул уурхайн ханган нийлүүлэгч компани оролцож байна. “Mongolia Mining-2026” үзэсгэлэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 17-ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт ордонд үргэлжилнэ.



Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.