🔴О.Цогтгэрэл: АН-ын дийлэнх гишүүд Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийг дэмжихгүй
Ардчилсан намын Үндэсний бодлогын хороо болон Улс төрийн зөвлөл анхны хуралдаанаа хийж, намын зарим дүрэм журмыг хэлэлцэн баталлаа.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл
-Өнөөдрийн хурлаар улс төрийн ээдрээтэй, шилжилтийн цаг үед намын зохион байгуулалтад өндөр үүрэг оролцоотой ажиллах туршлагатай улс төрч хэрэгтэй байгааг харгалзан үзэж, С.Баярцогтыг Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр санал болгон томилсон. Намын дүрмийн дагуу үүрэг гүйцэтгэгч нь нэг сараас дээшгүй хугацаагаар ажиллана. Энэ хугацаанд дараагийн хурлыг зарлаж, зохион байгуулалтын ажлуудыг хийж гүйцэтгэнэ.
Улсын Их Хурлын чуулганы хуралдаанд Ардчилсан намын бүлгийн гишүүд оролцож, өөр өөрсдийн байр суурийг илэрхийлэх болно. Намын бүлгийн дийлэнх олонх буюу 25 гишүүн тухайн хэлэлцэгдэж буй хуулийн төслийг дэмжихгүй гэсэн байр суурьтай байгаа. Гэхдээ үүнийг ялгаатай ойлгох хэрэгтэй. Гишүүд өөрсдийн итгэл үнэмшлээр, өөр байр суурьтайгаар чуулганд оролцох эрх нь нээлттэй буюу бүлгээс нэгдсэн нэг шийдвэрээр гишүүдээ хайрцаглаагүй.
Харин Ардчилсан намын Хяналтын ерөнхий хорооны дарга З.Энхболдын хийсэн мэдээллийн тухайд, Хяналтын ерөнхий хорооны дарга нь хууль болон дүрмээр олгогдсон өөрийн гэсэн тодорхой эрх, чиг үүрэгтэй албан тушаал юм. Тиймээс намын бүлгийн дотоод үйл ажиллагааг төлөөлж, бүлгийн өмнөөс мэдээлэл хийх, байр суурь илэрхийлэх боломжгүй гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.