🔴П.Батчимэг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хууль зайлшгүй байх ёстой
УИХ-ын гишүүн П.Батчимэг Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэрээр УИХ-ын гишүүдийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх шаардлагатайг онцлоод, төр нь төр шиг, гишүүд нь гишүүд шиг, парламент нь парламент шиг байж гэмээнэ улс орны ажил урагшилна гэх байр суурьтай байна. Гишүүд олон нийтийн зүгээс хэл ам, хардлага сэрдлэгт их өртдөг тул энэхүү хууль нь зайлшгүй байх ёстой зохицуулалт гэж үзэж байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн П.Батчимэг:
-УИХ дахь намын бүлгийн шийдвэрийн тухай өвчний чөлөөтэй байсан учраас даваа гарагийн хуралдаанд биеэр оролцож чадаагүй. Бүлэг яг хэдэн гишүүний ирцтэйгээр, ямар шийдвэр гаргасан талаар мэдээлэлгүй байна. Гэхдээ бусад гишүүдийн ярианаас сонсоход бүлэг тодорхой шийдвэр гаргаж, чуулганы хуралдаанд оролцох чиглэлтэй байгаа. Мөн бүлэг дахин хуралдах сурагтай байгаа. Үүнийг дагаад өмнөх шийдвэрүүд өөрчлөгдөх магадлалтайг үгүйсгэхгүй.
Зарим гишүүдийн зүгээс шийдвэр гаргахад дарамт шахалт ирж байгаа гэж байна. Хувь гишүүний хувьд ямар нэгэн дарамт шахалтад ороогүй. Маргаашийн чуулганы нэгдсэн хуралдаанд өөрийн биеэр оролцоно. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэмжих байр суурин дээрээ хатуу зогсох болно гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.