У.Хүрэлсүх: Монгол төрийн босго өндөр байгаасай гэж ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан

У.Хүрэлсүх: Монгол төрийн босго өндөр байгаасай гэж ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн талаар Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх дараах байр суурийг илэрхийллээ. 

Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

-Монгол төрийн босго өндөр байгаасай гэж ард түмний захиалгаар УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийг өргөн барьсан. Ард түмэндээ амласан амлалтдаа хүрдэггүй, төр улсдаа тэрсэлдсэн, ажилдаа ирдэггүй, ард түмнээ доромжилдог ийм этгээдүүдтэй төр, ард түмэн хариуцлага тооцох ёстой. Үүнээс ерөнхийлөгч огт ухарч няцахгүй.

Би ихээхэн эр зориг гарган ажиллаж байгаа. Төрийн тэргүүний хүч чадал ард түмнийхээ дэмжлэгт оршдог. Өнөөдөр Монголд хэн ч хаан болохгүй. Ёс зүй, сахилгын асуудал ярьж байна. Хэн нэгэн хүнийг хэлмэгдүүлэхгүй. Хэн нэгнийг шийтгэхгүй. Монголын төр цэвэр ариун байгаасай гэж бодож энэ асуудлыг тавьж байгаа. Миний ерөнхийлөгч байх хугацаа ирэх жил дуусна. Би дахиж ерөнхийлөгчид нэр дэвшихгүй гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.