Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх асуудлыг хэлэлцэж байна

Эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх асуудлыг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаанаар эрүүл мэндийн салбарынхны цалингийн тогтолцоог цэгцлэх, бизнес эрхлэгчдэд тулгамдсан асуудлыг чөлөөлөх зэрэг хорь гаруй асуудлыг хэлэлцэж байна.

Тодруулбал, “Импортын зарим барааны гаалийн албан татварын хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Бизнесийн орчныг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяагийн санаачлан боловсруулсан Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэлээс санаачлан боловсруулсан Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт , УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Зөвшөөрлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлт, “Улсын үзлэгийн мөрөөр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл, “Эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэж байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.