"Улаанбаатар трам" төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал багасна

"Улаанбаатар трам" төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал багасна

Замын түгжрэлийг бодитой бууруулж, иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, нийтийн тээврийн шинэ шийдлийг нэвтрүүлэх зорилгоор “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь цахилгаан эрчим хүчээр ажилладаг, хөдлөх бүрэлдэхүүн нь аюулгүй гэдгээрээ дэлхийн олон улс орны нийтийн тээврийн сонголт болжээ. "Улаанбаатар трам" төслийг хэрэгжүүлснээр агаарын бохирдол, байгаль орчинд үзүүлэх хорт хийн ялгарал багасна

Трамвай нь авто замын түгжрэлийг багасгах бодлогын цаана хүлэмжийн хий болон утааны ялгарлыг бууруулж, агаарын бохирдлыг устгахад бодит нөлөөлөл үзүүлдэг. Тухайлбал, автомашинаас ялгарах нүүрстөрөгчийн дутуу исэл (CO₂) 24.9 хувь, азотын давхар исэл (NO₂)-ийн 63.2 хувь, нарийн ширхэгт тоосонцор (PM2.5)-ийн 52.3 хувийг тус тус бүрдүүлдэг байна. Мөн нийт агаарын бохирдлын 28.9 хувь нь автомашинаас үүдэлтэй гэж тооцоолжээ. 

Харин “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлснээр CO₂ ялгаруулалт 39 мянган тонноор, NO₂ ялгаруулалт 234 тонноор, PM2.5 ялгаруулалт 2.7 тонноор буурах боломжтойг ТЭЗҮ-д тусгасан. Үүний зэрэгцээ зорчих хугацааг хэмнэснээр жилд 49.6 сая ам.долларын эдийн засгийн үр ашиг бий болох боломжтой болж байгаа бөгөөд шатахууны хэрэглээ, ашиглалтын зардлыг бууруулснаар жилд 14.2 сая ам.долларын хэмнэлт гарах тооцоо гарчээ. 

Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар нийслэл хотод трамвай нэвтрүүлснээр хотын дуу чимээ багасч, агаарын чанар сайжирч, иргэдийн эрүүл мэнд болон хотын тогтвортой хөгжилд эерэг нөлөө үзүүлнэ гэдгийг онцолж байна.

Төслийн талаарх олон нийтийн санал хүсэлтийг хүлээн авч, хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. Тус хэлэлцүүлэг, судалгаанд Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нийт 38 хороодын иргэд оролцсон бөгөөд “Улаанбаатар Трам” төслийг аль болох хурдан эхлүүлж, ашиглалтад хурдан оруулахыг хүсч, төсөлдөө ногоон байгууламжийг төлөвлөх, аюулгүй байдлыг хангах, иргэдэд замын хөдөлгөөний дарамт учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллах саналыг дэвшүүлжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.