128 мянган тонн нүүрс 11.6 сая ам.доллароор арилжжээ

128 мянган тонн нүүрс 11.6 сая ам.доллароор арилжжээ
 
"Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан хоёр удаагийн амжилттай арилжаагаар 128.0 мянган тонн нүүрсийг нийт 11.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр БНХАУ-ын боомт хүргэж өгөх нөхцөлөөр арилжаалжээ.
 
Үнслэг багатай 1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 108.7 ам.доллараар арилжаалж нийт 6.96 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгдлээ. Арилжаанд 7 оролцогч оролцож үнэ 7.0 ам.доллараар буюу 6.9% өссөн байна. 
1/3 коксжих нүүрс - 64.0 мянган тонн, 72.4 ам.доллараар арилжаалж нийт 4.6 сая ам.долларын үнийн дүнтэйгээр амжилттай хэлцэл хийгджээ. Арилжаанд хоёр оролцогч оролцож үнэ 3.0 ам.доллараар буюу 4.3% өслөө.
2026 онд 101 удаагийн арилжаагаар 441.6 сая ам.долларын үнийн дүн бүхий 5.34 сая тонн нүүрс арилжсан байна.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.