Эмч ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулна

Эмч ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулна
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээн авч хамтарсан уулзалт зохион байгууллаа.
 
Уулзалтын үеэр үйлдвэрчний эвлэлийн зүгээс эмч, ажилтнуудын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэх, тэдний нийгмийн баталгааг хангах, салбарын санхүүжилт, ажлын ачаалал, хөдөлмөрийн үнэлэмжийг бодитоор тооцох зэрэг асуудлыг онцоллоо.
f8bdbc0e8c1a473aaf3afc0bbb978ec8
Эрүүл мэндийн сайд Э.Батшугарын хувьд салбарын хүний нөөц, эмч ажилтнуудын тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал гэдгийг онцолж, эмч, ажилтнуудын цалингийн нэмэгдлийг нэмэгдсэн суурь цалингаас тооцож, цалингийн нэг системтэй болгох, дэвшүүлсэн асуудлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллахаа илэрхийллээ.
Талууд цаашид хамтын ажиллагаагаа бэхжүүлж, эрүүл мэндийн салбарын тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх, эмч ажилтнуудын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлд хамтран ажиллах юм.
791df0c216964dfaa90b94a766f045ed
7ce9060db6b243bd8c794e296845350e

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.