Явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

Явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна

Энэ онд нийслэлийн хэмжээнд 12 байршилд 70 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулна. Өнөөдрийн байдлаар таван байршилд явган хүний зам шинэчлэх ажил үргэлжилж байна. Тодруулбал, 

  • Саппорогийн уулзвараас Баруун дөрвөн замын уулзвар хүртэлх 27 мянган ам метр талбай;
  • Баруун дөрвөн замын уулзвараас хойгуураа Баянбүрд, КТМС-ийн уулзвар өнгөрөөд Зүүн дөрвөн замын уулзвар хүртэл замын хойд талын 16 мянган ам метр талбай;
  • Яармагийн гүүрний зүүн үзүүрээс “АПУ” ХК-ийн уулзвар хүртэл замын хойд талын 7220 ам метр талбай;
  • “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын баруун талын 6364 ам метр талбай;
  • “АПУ” ХК-ийн уулзвараас Төв шуудангийн уулзвар хүртэл замын зүүн талын 5672 ам метр талбайн явган хүний замын хавтанг хучиж байгаа юм. 
  • 5052569a2300425fb5e79870986f7278

Түүнчлэн дөрвөн байршлын шинэчлэлтийн ажлыг энэ сарын 15-20-ны хооронд эхлүүлэхээр төлөвлөж байна. Үлдсэн гурван байршил дээрх худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.

Энэ талаар НХОГ-ын Барилга захиалагчийн хяналтын хэлтсийн дарга Б.Ганзориг “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 54.2 км урт, 195 мянган ам метр явган хүний замыг байгалийн чулуун хавтангаар тохижуулсан. Энэ ажлын хүрээнд холбоо мэдээллийн сувагчлал, гэрэлтүүлгийн цахилгааны кабель угсрах ажлыг цогцоор нь хийсэн. Гэсэн хэдий ч өнгөрсөн оны нэг байршлын ажлыг он дамжин хэрэгжүүлэхээр болсон. Учир нь Энхтайваны өргөн чөлөөний нэг багц ажлын гүйцэтгэгчийн хариуцлагагүй, удаашралтай байдлаас шалтгаалж тухайн байршлын гэрээг цуцалсан. Ийнхүү энэ онд тухайн багцыг гурван багц тендер болгон, нээлттэй сонгон шалгаруулалтыг зарласан. Гүйцэтгэгч нь шалгарсны дараа шинэчлэлтийн ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна” гэв.

16136d59e7824f948fa7797f12fbfe83

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.