Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын суурин зохицуулагч ноён Яап Ван Хеирденг хүлээн авч уулзжээ

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын суурин зохицуулагч ноён Яап Ван Хеирденг хүлээн авч уулзжээ
 
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Суурин зохицуулагч Яап Ван Хеирдентэй уулзаж, эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. 
 
Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Э.Батшугар НҮБ-ын Суурин зохицуулагчтай Эрүүл мэндийн сайдын хувиар уулзаж байгаадаа талархал илэрхийлж, бүх талаар хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
 
НҮБ-ын Суурин зохицуулагч ноён Яап Ван Хеирден-ийн зүгээс НҮБ-ын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаарх товч мэдээллийг өгч,  сайдын цаашдын бодлогын ажлыг бүх талаар дэмжин ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.
 
Эрүүл мэндийн сайд Э.Батшугар Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд олон улсын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлэх нь чухал гэдгийг энэ үеэр онцолжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.