ШУТИС-ийн дэргэдэх хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэнг зориулалтын байраар хангана

ШУТИС-ийн дэргэдэх хүнсний эрдэм шинжилгээний хүрээлэнг зориулалтын байраар хангана
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн С.Лүндэг, Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн нар “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд ШУТИС-ийн Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд ажиллажээ. Нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэх, судалгаа, шинжилгээ хийх, тоног төхөөрөмж авахад шаардагдах хөрөнгө, дэлхийн түвшинд хүрсэн, стандартын шаардлага хангасан зориулалтын байраар хангана гэдгээ энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч хэллээ.
a4b86dd765d24a3eb8409c3cb4ffe03a
d7a31b8d391444838f87f36a7072e071
 
Боловсролын сайд Л.Энх-Амгалан эрдэмтдийн ур чадварыг сайжруулахын зэрэгцээ орчин үеийн шаардлагад нийцсэн иж бүрэн судалгааны орчин нөхцөл хэрэгтэйг онцоллоо.
Манай улсад “Хүнсний эрдэм шинжилгээ, зураг төслийн институт” байсан ч зах зээлийн нийгэмд шилжих үед хувьчлагдсанаар хүнс, хоолны салбар эрдэм шинжилгээний мэргэшсэн байгууллагагүй өнөөг хүрсэн. Иймээс 2024 онд Засгийн газрын тогтоолоор Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнг байгуулжээ.
Хүрээлэн нь Хүнсний химийн, Реологийн, Бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн, Багажит анализын, Молекул биологийн гэсэн 3 лабораторитой. Үүнд,
• Импортыг орлох, шим тэжээллэг, эрүүл мэндийг дэмжих шинэ бүтээгдэхүүний судалгаа, технологи хөгжүүлэлт, инновацыг дэмжих,
• Хүнсний бүтээгдэхүүний найрлагын мэдээллийн сан бүрдүүлэх, баяжуулах. Дэлхийн олон улс, тухайлбал Ази тивийн 12 орон хүнсний бүтээгдэхүүний найрлагын нэгдсэн мэдээллийн сантай.
• Молекул биологийн судалгаа хийх,
• Өндөр мэдрэмжтэй багажит анализын арга зүйн туршилт, зүгшрүүлэлт, нутагшуулалт зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.
Энэ сан нь хүн амын хоол, шим тэжээлийн боловсрол, хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн хөгжилд суурь өгөгдөл болохоос гадна хүнсний экспортыг дэмжиж, үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний агуулга, шим тэжээлийг бодитоор үнэлэн үнэ цэнийг нь өсгөх ач холбогдолтой гэж үздэг байна.
Манай улс орчин үеийн шаардлагад нийцсэн иж бүрэн судалгааны орчин нөхцөл, мэргэшсэн боловсон хүчин байхгүйгээс НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэргэд хүнсний бүтээгдэхүүний химийн найрлагын мэдээллийн сангийн INFOODS олон улсын сүлжээнд өнөөдрийг хүртэл нэгдээгүй.
Иймээс хүний нөөцөө чадавхжуулах, мэргэшүүлэх, өндөр мэдрэмжит багаж, тоног төхөөрөмжөөр хангаж, хүчин чадлыг нь өргөжүүлэх шаардлагатай байгаа юм.
ec453a8ed8584b3fafd767e60be4096b
0c93a7b3be394cfb9c214631dd8148ae

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.