Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой

Ерөнхий сайд Н.Учрал: “COP17” бага хурлын санхүүжилт нээлттэй байх ёстой

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын “Талуудын 17 дугаар бага хурал” буюу СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ээлжит хуралд оролцлоо. 

Гадаадын хөрөнгө оруулалт татах, инновац, олон улсын түншлэлийг хөгжүүлэх зэрэг томоохон ач холбогдолтой тус хурлын төсвийн захиран зарцуулалт олон нийтэд эхнээсээ нээлттэй ил, тод байх шаардлагыг Ерөнхий сайд тавилаа.

bcd804db20f44b10b87414552ec9fda2

31dcbf41da0a444e9970dd445fba2089

Мөн хурлын бэлтгэл ажил, зохион байгуулалтад Засгийн газар онцгой анхаарч, асуудлуудыг цаг алдалгүй шуурхай шийдвэрлэж ажиллана. Өнөөдрийн хуралдаанаар тулгамдсан асуудлуудаа ярилцаж нэгтгээд, Засгийн газрын энэ долоо хоногийн хуралдаанаар албан даалгавар гаргаж шийдвэрлэнэ гэлээ.

"COP 17" бага хурал нь Монгол Улсын өмнө тулгамдаж буй газрын доройтол, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудлын бодит шийдэлд чиглэсэн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх чухал боломж юм. Монгол Улсын Засгийн газар Ногоон хөгжлийг чөлөөлөх ажлыг хэрэгжүүлнэ гэдгийг Ерөнхий сайд мөн илэрхийллээ.

Манай улсад энэ оны наймдугаар сарын 17-28-нд болох “COP 17” бага хуралд НҮБ-ын гишүүн улс орнууд, харьяа байгууллагууд, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк зэрэг томоохон хөрөнгө оруулагчид хүрэлцэн ирнэ. Ойролцоогоор 8-10 мянга орчим төлөөлөгч ирэх тооцоолол гарчээ. Хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд 12 дэд хороо байгуулсан. Хороодын төлөвлөсөн 782 ажлын биелэлт 55.9 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.

7b8e645a4a024636b7ab2710cf9c5f40

962bfdb58a284af6b0587e8097360754

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.