🔴LIVE: Г.Дамдинням: Монгол Улсын газар нутгийн 50 хувийг судалсан. Дараачийн Оюутолгой, Тавантолгойг хайж олох хэрэгтэй байна

AI хөрвүүлсэн
УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2026.04.13/-ийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн мэдээллийг сонсжээ. 
 
Хуулийн төслийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням танилцуулав.
 
Иргэд байгалийн баялгаас тэгш, хүртээмжтэй байдлаар хэрхэн хүртэж болох асуултад Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт хариулт өгч, тодорхой зүйл заалтаар тусгах ёстойг бүлгийн гишүүд хэллээ. Уул уурхайн компаниуд бусад нийгэм, эдийн засгийн салбаруудтайгаа кластер байдлаар хамтарч ажилламаар байна. Хоол, хувцас зэрэг бусад салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтарч ажилладаг байх. Уул уурхайн компаниуд ажилчдыг сендвичин байранд байлгах биш томоохон уурхайг дагаж хот байгуулалтыг хийх хэрэгтэй.
 
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг одоогийн хуулиар явуулахаар аймаг сумдад бүтээн байгуулалтын ажил явуулахад хүнд байгаа. Үүнээс болж сумын дарга нар хууль шүүхийн байгууллагад дуудагддаг байж болохгүй. Төр хүнээр ажил хийлгэж байгаа бол эрх зүйн орчныг нь тодорхой болгож өгөх ёстой гэв.
 
Геологийн судалгаа, Хайгуулын тусгай зөвшөөрлийг нээлттэй, ил тод олгох заалтыг шууд тусгах санал хэлсэн. Уул уурхайтай, ашигт малтмал олборлож байгаа орон нутагт АМНАТ илүү олгох зохицуулалт чухал гэдгийг гишүүд хэлсэн. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухайд одоогийн хуулиар зохицуулна. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрөөс орон нутагт үлдэх хувийг 1.5-2 дахин нэмэгдүүлж, зэсийн АМНАТ-ийг олон улсын жишигт нийцүүлэн гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилтоор боловсруулсан гэдгийг ажлын хэсэг онцоллоо.
 
Хуулийн төсөлд Ашигт малтмалын тухай хуулийн 40 орчим хувийг өөрчлөхөөр боловсруулсан байна. Дагаад Биржийн тухай хуулийг оруулж орж ирнэ. Биржийн тухай хуулиар үйлдвэрлэл гаргах зорилтын тухайд боловсруулсан. Ашигт малтмал, аж үйлдвэрлэл явуулахад одоогийн хууль болохгүй байгаа учраас Биржийн тухай хуулийг оруулж ирнэ гэдгийг АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням хэллээ.

Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

ИРГЭН 1 сар, 2 долоо хоног
ӨӨРСДИЙНХӨӨ ХҮЧЭЭР ОЛОХ ХЭРЭГТЭЙ Ш ДЭЭ. МАНАЙХ ГАЗРЫН БАЯЛГТАЙ ОРОН БАЙЖ ӨӨРСДИЙН ГЕОЛОГИЙГ ЮМАНД ЧИНИЙД БОДОДГҮЙ. ҮНДЭСНИЙ ГЕОЛОГУУДДАА ИТГЭЛ ҮЗҮҮЛЭХГҮЙ БАЙСААР ҮГҮЙ БОЛЖ БАЙНА. САЙН МЭРГЭЖИЛТНҮҮД НЬ ЕРТӨНЦИЙН МӨНХ БУСЫГ ҮЗҮҮЛЖ ШИНЭЭР БЭЛТГЭГДСЭН ТОМ ЯРЬСАН ХООСОН ТОЛГОЙ БОЛЖ БАЙНА. ҮНДЭСНИЙ ГЕОЛОГОО ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ_ ИХ ДЭЭД СУРГУУЛИЙН БАГШ НАР ХЭЭР АЖИЛЛАЖ ОГТ ҮЗЭЭГҮЙ НЭГ ИХ ЦОЛ ХАМГААЛСАН ҮНЭН ХЭРЭГДЭЭРЭЭ ЯМАР Ч ХЭРЭГЦЭЭГҮЙ ГАДААД ЯВЖ ХУРАЛД ОРОЛЦСОН ХҮМҮҮС
АРД 1 сар, 2 долоо хоног
ОЮУН ТОЛГОЙ ТАВАН ТОЛГОЙ ШИГ ОРД МОНГОЛД ДАХИЖ БАЙХГҮЙ. ТЭРБУМД НЭГ Л БАЙДАГ ГЭЖ ГЕОЛОГУУД ХЭЛЖ БАЙНА.