🔴Ч.Ундрам: “Physical Asia” шоунд оролцож буй баг тамирчдын хувцсыг манай яамнаас санхүүжүүлээгүй

AI хөрвүүлсэн

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

УИХ-ын гишүүн, ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам: 

-“Physical Asia” шоунд оролцож буй баг тамирчдад зориулж ямар нэгэн мөнгө гаргасан мэдээлэл манай яаманд байхгүй.

Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Монгол Улсыг гадаадад сурталчлах ажлын хүрээнд нэлээд олон том дүнтэй гэрээнүүд хийсэн байсан. Фулхэм хөл бөмбөгийн клубээс гадна BBC, CNN, Edelman, Boston Consulting Group зэрэг байгууллагуудтай дандаа сая ам.доллароос дээш дүнтэй гэрээнүүд хийсэн байсан. Зарим гэрээ нь дууссан, зарим нь үргэлжилж байгаа. Гэрээгээр хүлээсэн үүргээрээ заримыг нь төлж таарна. Гэхдээ зарим гэрээ учир дутагдалтай байна. Тухайлбал, Boston Consulting Group-ийн хийсэн судалгааны тайлан шаардлага хангахгүй, хоёрдогч материалууд дээр дүгнэлт хийсэн байсан. Иймээс өмнөх удирдлагаас хүлээж аваагүй ажлуудыг дүгнэж, хүлээж авах боломжгүй, дээр нь үлдэгдэл төлбөрийг дахин ярилцаж, шийдвэрлэх ёстой гэв. 

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

зочин 10 өдөр өмнө
ОДОО ГИЙН САЙДУУД ХЭРЭГ ТӨВӨГТ ОРОХГҮЙХЭН ШИГ ДУРЛААД БАЙСАН САЙДЫНХАА АЖЛЫГ ШОРОНД ОРЧИХГҮЙХЭН ШИГ ДУУСГАВАР БОЛГОВОЛ ТААРНА. ОДОО ХУУЧНЫХ ШИГ БИШ БОЛСОН ШҮҮ. ХАРАА ХЯНАЛТ ИХЭССЭН.ӨӨРСДИЙГӨӨ ХУЛГАЙЧНАР АНГУУЧЛАХ БОЛСОН ШҮҮ. ЛУЙВАРЧДЫН ХУВЬД ЦЭВҮҮН ЦАГ. ҮҮЛИЙН ҮРЭЭ ГЭЖ.БОЛЬЖ.