СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
| 2025-06-25

Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлжээ

Нийтэлсэн
9 цагийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
9 цагийн өмнө

Өнөөдөр /2025.06.25/ Б.Бат-Эрдэнэ, Батсүмбэрэл, Баярбаатар нарын УИХ-ын гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах асуудлаар Ерөнхий сайдад шаардлага хүргүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэд хэлэхдээ, Боловсролын сайд П.Наранбаяр нь өөрийн өмнө ажиллаж байсан хуулийн этгээд рүү улсын төсвөөс 1.2 тэрбум төгрөгийг шилжүүлсэн байж болзошгүй гэх баримт дэлгэв. 

Тодруулбал, П.Наранбаяр сайд 2024 оны есдүгээр сарын 9-нд гаргасан А/72 тоот тушаалаараа ЕБС-ийн менежментийг сайжруулах зорилгоор “Шинэ Монгол” сургуулийн туршлагыг төрийн 120 сургуульд нэвтрүүлэх шийдвэр гаргажээ. Энэхүү тушаалын хүрээнд төсвөөс 1.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор болжээ. Ингэхдээ 800 саяыг нь 2024 оны улсын төсвөөс, үлдсэн 400 саяыг 2025 оны улсын төсвөөс гаргах шийдвэр гаргасан байна. Үүний дараа 2025 оны 10 сарын 10-нд гаргасан А/136 тушаалаар 120 сургуулийн жагсаалт батлагдаж, тус бүрт 10 сая төгрөг хуваарилагджээ.

Төрийн болон орон нутгийн өмчийн ЕБС-ийн 120 сургууль тус бүрийн дансанд 10,000,000 (арван сая) төгрөг орж, сургуулиуд гэрээнд заагдсан 459063724 тоот дансанд буцаан шилжүүлжээ. Энэ нь "Шинэ Монгол Төв" НҮТББ-ын данс аж. Шинэ Монгол Төв” Холбоо НҮТББ нь УИХ-ын гишүүн Ж.Галбадрах тухайн үедээ Шинэ Монгол сургуулийн УЗ-ийн даргаар ажиллаж байх үедээ үүсгэн байгуулжээ.

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.