Бусдын амь насыг хорооно хэмээн заналхийлсэн Улсын харцага Г.Ганхуягийг хойшлуулшгүйгээр цагдан хорьжээ

Улсын харцага Г.Ганхуяг дөрөвдүгээр сарын 12-ны өдөр ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд заналхийлсэн утга бүхий постыг өөрийн цахим хаягтаа оруулсан ч удахгүй устгасан. 

Тодруулбал, "Үхэлтэй нүүр тулаад олны хандиваар арай гэж амьд үлдсэн хүмүүс сүнсээ худалдчихаад ирсэн байдгийг " гэх пост оруулсан юм.

Тэгвэл ТЕГ, ЦЕГ-аас Г.Ганхуягийг өчигдөр хойшлуулшгүйгээр баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон гэх мэдээлэл байна. 

IMG 1567

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.