СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 13 настай хүүхэд "Мустанг-5"мотоциклоор адуу тууж яваад, унаж нас баржээ

Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт "Хүүхэд мотоциклоос унаж нас барлаа" гэх дуудлага мэдээлэл энэ сарын 16-ны өдөр бүртгэгджээ.

Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, 13 настай хүүхэд "Мустанг-5" маркийн улсын дугааргүй мотоциклоор адуу тууж яваад, унаж нас барсан нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Иймд бага насны хүүхэд болон энэ төрлийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн үнэмлэхгүй хүнээр жолоодуулахгүй байх, зориулалтын хамгаалах хэрэгсэл ашиглахыг цагдаагийн байгууллагаас анхааруулав. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.