ЭМЯ-ны харьяа Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаны даргаар ажиллаж байсан, Хүний гавьяат эмч П.Батчулуунд холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ.
Эл шүүхэд тэрбээр өмгөөлөгчөөр ажиллаж буй Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Б.Цэнгүүн, Э.Ганбат нарынхаа хамт давж заалдах гомдол гаргасан аж.
Шүүх хурал эхлэхийн өмнө хуралд биечлэн оролцсон өмгөөлөгч Б.Баяраа, Г.Оюунцэцэг, Э.Ганбат болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Э.Мөнхзолбоо тэргүүтэн шүүх хурлыг хаалттай явуулах хүсэлт гаргасныг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга, М.Алдар, Л.Дарьсүрэн нар хүлээн авч хаалттай хэлэлцсэн юм.
Энэ үеэр П.Батчулуун эмчийн эрүүл мэндийн байдалтай холбоотой бичиг баримтуудыг өмгөөлөгч нар нь шүүх бүрэлдэхүүнд гаргаж өгөв.
Хүний гавьяат эмч П.Батчулууныг бусдын эд эрхтнийг зөвшөөрөлгүй авсан хэрэгт гэм буруутайд тооцон Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн билээ.
2023 оны наймдугаар сарын 5-6-нд шилжих шөнө зам тээврийн осолд орж, ГССҮТ-д хүргүүлсэн, тархины үхэлтэй гэдгийг нь мэргэжлийн эмч нар тодорхойлсон А-гийн биеэс шөрмөс, түүний бэхлэгдэх хэсгүүд, цөсний хүүдий, элэг, бөөр зэргийг авахдаа ар гэрийнхэнд нь тайлбарлан хэлээгүй, бодит байдлыг нуун дарагдуулж, хууран мэхэлж авсан хэмээн ял шийтгэсэн.
Өөрөөр хэлбэл, элэг, бөөр, түүний эргэн тойронд байгаа гол судсыг авах талаар хэлж зөвшөөрөл авсан боловч шөрмөс, түүний бэхлэгдэх хэсэг болох хүний доод мөчдийн эд, цөсний хүүдийг авах талаараа ар гэрийнхэнд нь мэдэгдээгүй гэдэг
Тиймээс П.Батчулууныг Эрүүгийн хуулийн 15.3-2 дахь хэсгийн хууран мэхэлж хүний эд эрхтнийг авсан гэм буруутайд тооцон, хоёр жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч нар уг хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгов.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Харамсалтай юмаа.нэг сайн мэдлэгтэй эмч байсан юм чинь.Заавал ял өгөхдөө яахав торгоод өнгөрч болоогүй юм болов уу.Хичнээн хүний амь аврах алтан гартай эмч шүүдээ
Элэг бөөр түүний эргэн тойрны судас шөрмөсийг авах зөвшөөрөлтэй түүнийгээ тайлбарласан, зөвшөөрсөн гарын үсэгтэй, харин өвдөгний эргэн тойроны шөрмөсийг авахаа бичээгүй тайлбарлаагүй, ял нь арай хэтэрч бна, тэнсэн харгалзаж болох л бсан. Энэ хэргээс хойш донор болох хүн олдохоо бсан, бөөрний дутагдалтай 700 орчим хүн донор хайж бн, энэ салбар ч өөдөө гарахаа байлаа, харамсалтай
Эмч нар минь эрхтэн шилжүүлэх тухай бодохоо боль үхэх нь үхэж л бна биз эрхтэн шилжүүлэн суулгаад амьдарсан хүмүүс яагаад дуугарахгүй бна магадгүй энэ шүүг ч нарын хэн нэгэнд эрхтэн шилжүүдэх шаардлага гарар ч юм билүү хэ мэдлнн
Яллах гээд бгаа бол хөнгөн ял өгөөчээ олон хүний амийг аварсан маш том гавьяатан хүн эмч нар эмнэлгийнхэн үнэхээр харамсаж бгаа эмчээ өмөөрч бна эмч хүний зовлонг бусад хүмүүс мэдэхгүй шүү
Гомдол гаргасан хүмүүс тэд өвдөхгүй эмчид очихгүй юм шиг загнаж . Бүгд үхнэ. Хэдхэн хоног ч гэсэн өвдөхгүй эмчийн буянаар амьдрах хүсэл төрнө . Эмч хүн л түр зүүрч торгооно. Эмчид очихгүй бол тарчилж явна биз дээ .
Эд эрхтэнийг нь авах гэж заавал задлан хийдэг болсийн биш үү
Зөв.
2006 онд ах маань цус алдаад даралт нь унацан очиход Манайд цус бгүй гд цаг гаран цаашаа орж алга болоод гарч ирээд үгүй хийх ажилдаа орсон. Дуранг эмчийг гэрээс нь авчир ч дурандаж сав дүүрэн цус жорлонд асга гж над өгсөн. Гараад 2ш дусал систем аваад ир гж шөнө 02 цагт гаргаад ар гэр үр хүүхэд ах дүү нарт нь хэлэлгүй хагалгаанд авч ороод амьд хүнд задлан хийгд авах юма аваад үүрээр харагдаагүй алга болсон. Цусгүй хүнд цусыгнь юүлээд дуу шуучгүй болгоод аваад орчдог гэмт хэрэгтэн. Даралт унасан хүнийг дурандах заалт бгүйн ба. Яах гэж систем авчир гэж гаргав . Тусламж үзүүлэхгүй цаг гаран цаашаа орж алга болоод. Эгч маань таньдаг болж таарад ярилцсан чин элэг нь эрүүл бн ч гх шиг. Тухайн үед учира мэдгүй болсон явдалыг эгчид хэлэхэд юу гэж тийм бдийн гд (хардаад эд эрхт авсангэхэд)Ходоод зүгээрл базаад оёцон . Чандарлн учир яаж ч чадалгүй өнгөрсөн энэ талаар гомдол гаргаж өгсөн ч ямарч хариугүй.Одоо ч өргөдөл хувь нь бга. Ийм эмчтэй таарсанда маш их өөрийгө буруутгадаг.
Алтан гартай эмч харамсалтай байна.
Ер нь ар гэрийн зөвшөөрөлгүй задлан хийсэн байдаг ингэж хүний хамаг эд эрхтэн хулгайлдаг байсан л юм байна да ер нь ар гэрийнхэн болж үзвэл задлан хийлгэхгүй гээд өргөдөл гарын үсэг зурсан байсан ч задлан хийсэн байдаг ийм учиртай юм байна л да хулгайчууд ер нь хаа хаанаа л хулгай хийгээд л байдаг юм байна арай ч дэ хэлээд авч яагаад болдоггүй юм
Эд эрхтний наймаа хийсэн хүнийг яагаад өмөөрөөд байгаа юм бол өөрсдийнх нь хайртай хүнийхийг авсан бол яаж галзуурцгаах болдоо энэ бол анхных нь биш яллах хэрэгтэй болоод яллаж байгаа шдээ
Цаашдаа маш олон хүний эрүүл мэнд аюултай байдалд үлдлээ дээ
Эрхтэн шилжүүлж амьд үлдсэн, эмчлүүлсэн хүмүүс дуугараасай даа..... Дарааллаа хүлээн донор горьдож амь амьдрал нь дээсэн дөрөөн дээр бгаа хүмүүс бас дуугараа ай дааа....
Үхсэн хүнээс хүнд хэрэгтэй бол юу ч авсан яадгын үнс ялзмаг болохоос хойш харин наад эмч чинь ажиллаа хийж явсан бол өшөө олон хүн амьдын жаргал эдлэх байсан биз
naidwargui l bolson bol awhad yahaw de daraagin n hun ger buliinhentei amidrag l de.batchuluun emchiig sanuulga ogood orhison ch yadgiin.ard tumnee ulni amidruilj bga nohodtoi l hatuu hariutslaga tootsoh heregtei bn
Гомдол гаргасан хүмүүс, шүүсэн шүүгч нарын нэр усыг эмч нар тэмдэглэж аваад өвдсөн үед нь эмчилгээ хийхгүй байж байгаад үхүүлвэл яасын
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00