Хөвсгөл нуурт осолдсон хоёр иргэний цогцсыг гаргав

Хөвсгөл нуурт живсэн “Соната-6” автомашин бол хоёр иргэний цогцсыг 10-200 метрээс татаж гаргажээ. 

Хөвсгөл нууранд осолдсон Ренчинлхүмбэ сумын харьяат хоёр иргэний цогцсыг эргээсээ 200 метр, 10 метрийн усны гүнээс гаргаж, автомашиныг 150 метр тросс, олс ашиглан автомат чирэгчээр татан гаргаж холбогдох байгууллагуудад хүлээлгэн өгчээ.

Хөвсгөл нуурын мөсний зузаан машин техник явахад эрсдэлтэй, олон газруудад хар, цагаан хил гарсан байдалтай байгаа тул иргэд, малчид, тээвэрчид та бүхэн өөрийн болон бусдын амь нас, эд хөрөнгөд эрсдэл учруулах алхам хийхгүй байж баталгаат зам гүүрээр хөдөлгөөн үйлдэхийг Хөвсгөл аймгийэ Онцгой байдлын газраас онцгойлон анхаарууллаа. 

482027126 1035550735300240 1070139733318866494 n

482009064 1035550665300247 6224870766415762184 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.