Дэлхийн уул уурхайн чуулга уулзалтад монгол улс баримтлах бодлогоо танилцууллаа

1932 оноос хойш 93 дах жилдээ зохион байгуулагдаж буй PDAC-2025 буюу дэлхийн уул уурхайн олон улсын чуулга уулзалт 3 дугаар сарын 02-нд Канадын Торонто хотод эхэллээ.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус чуулга уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан тэргүүтэй төр засгийн болон уул уурхайн салбарын төлөөллүүд оролцож байна.

Дөрвөн өдрийн турш үргэлжлэх энэ удаагийн чуулга уулзалтад Монгол Улс уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын шинэ боломж ганцыг танилцуулах, шинэ түншлэлийг судлах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх яриа хэлцлүүдийг өрнүүлж байна.

Олон улсад оролцогчдын цар хүрээ, нэр хүнд, нөлөөллөөрөө хамгийн томд тооцогдох энэхүү чуулга уулзалтад дэлхийн 135 орны 30 мянга орчим төлөөлөгч оролцож, 1100 үзэсгэлэнгийн талбай ажиллаж, 700 орчим салбарын мэргэжилтэн, экспертүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

482075597 982889180697373 4179280728763695709 n

481789070 982889500697341 870121067216220657 n

Мөн энэ үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци (МУУҮА) хувийн хэвшлийн төлөөллүүд хамтран Монголын үзэсгэлэнгийн талбайг ажиллуулж, Монгол Улсын эрдэс баялгийн салбарын томоохон төсөл, боломжуудыг дэлхийн хөрөнгө оруулагчдад танилцуулж байгаа юм.

Чуулга уулзалтын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан зарим улс орнуудын төр засгийн төлөөллүүд, салбарын сайд нартай тусгайлан уулзалтууд хийж, хамтын ажиллагааны талаар санал солилцож байна.

Чуулга уулзалтын үеэр монголын эрдэс баялгийн салбарыг сурталчлан танилцуулах “Монголын өдөр” арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээний үеэр хөрөнгө оруулагчдад Монголын уул уурхайн салбарын өнөөгийн байдал, засгийн газрын бодлого, салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, салбарын цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга хийж, өргөн хүрээний хэлэлцүүлэг өрүүллээ.

481242967 984029333916691 3639911238824493674 n

482252495 984025333917091 3226665073203350102 n

481473148 984026940583597 1984848831215713645 n

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, төрөөс баримтлах бодлого, шийдвэрт иргэд, олон нийтийн оролцоо, салбар хоорондын уялдааг хангах, хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэх, хууль эрх зүйн орчныг тогтвортой байлгах тал дээр анхаарч байгаа гэлээ.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас:
• Ашигт малтмалын нөөцийг арвижуулах үүднээс геологийн судалгаа, эрэл, хайгуулын ажлыг эрчимжүүлж, шинэ орд газруудыг нээн, газрын хэвлийн нэгдсэн геомэдээллийн санг бүрдүүлнэ,
• Уул уурхайн шинэ төслүүдийг эхлүүлж, ордын нөөцийг сорчлохгүй ашиглах, уурхайн өргөтгөл, шинэчлэлт, боловсруулалтыг нэмэгдүүлнэ,
• Аж үйлдвэржилтийг эрчимжүүлж, түүхий эд, бүтээгдэхүүнийг анхан шатнаас гүн боловсруулах хүнд үйлдвэрүүдийг төр, хувийн хэвшил, дотоод, гадаадын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ,
• Эрдэс бүтээгдэхүүнийг биржээр арилжаалан, тусгай зөвшөөрөл олголтыг олон нийтэд ил тод, нээлттэй болгоно гэдгийг энэ үеэр онцоллоо.

481920028 982889100697381 7137352349396856721 n

481975155 984028363916788 2493313882927337729 n

481275003 984025337250424 7751426103973907103 n

"Монголын өдөр" арга хэмжээний үеэр танилцуулсан сэдвүүд:
• Эрх зүйн орчин ба бодлогын чиглэл – Монголын эрдэс баялгийн салбарын хөгжлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчин
• Уран ба эрчим хүчний шилжилт – Монгол Улсын ураны нөөц, дэлхийн эрчим хүчний зах зээл дэх стратегийн үүрэг.
• Алт болон үнэт металл – Монголын алтны томоохон төслүүд ба салбарын өсөлтийн хэтийн төлөв.
• Чухал ашигт малтмал болон газрын ховор элемент – Өндөр нэмүү өртөг шингээх боломж бүхий стратегийн чухал ашигт малтмал.

481084496 982900407362917 8108211365952781314 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.