?LIVE: "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-аас Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ
Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр тав хоног аялж ирсэн талаар "ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-аас мэдээлэл хийлээ.
"ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо" ТББ-ын төлөөлөл:
-Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын мэргэжилтнүүд, дүүргүүдийн хүнс, худалдаа, үйлчилгээний газрын дарга нар CU-ын урилга, зардлаар БНСУ-д аялж, төсвийн мөнгийг үргүй зарцуулж байна. Бид тэр хүмүүсийг нисэх болон ирэх үед бичлэг хийж баримтжуулсан. Онгоцны буудалд буух үед очиж тэднээс хэний зардлаар явсан талаар асуух үед өөрсдийнхөө зардлаар явсан гэлээ. Гэтэл төрийн албан хаагч ажлаа хаяад өөрийнхөө зардлаар Солонгос руу явах уу? Энэ хүмүүсийг АТГ-т өгч шалгуулна. Энэ хүмүүс гадны байгууллагаас авлига аваад, амаа үдүүлчихээд байдаг болохоор яаж ч чадахгүй байна. Олон улсын сүлжээ дэлгүүрүүд бидний ажлын байрыг үгүй хийж байна. Ашигтай байрлал бүрд CU, GS25 байршчихдаг. Гэтэл гар дээрээс худалдаа эрхэлдэг хүмүүсийн амьдрал өдрөөс өдөрт дордож байна гэв.
Иймд ТҮЦ-ээр амь зуугчдын холбооноос дараах шаардлагыг Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.
Тус шаардлагад
- Гадаадын сүлжээ дэлгүүрүүдтэй төрийн эрх бүхий дарга нар нар нийлж жирийн иргэдийнхээ амьдрах эх үүсвэрийг устгах гэж байна.
- СU компанийн урилга, зардлаар БНСУ-д аялаад ирсэн албан тушаалтнуудыг АТГ-т шалгуулахыг хүсэж байна
- Төрийн албан хаагч нэрээр баяжиж ирсэн албан хаагчдаа цэвэрлэхийг шаардаж байна
- Монгол иргэдийнхээ хийж чадах бизнесийг гадныханд өгөхөө зогсоо
- Найман нэрийн дэлгүүр болон ТҮЦ-ийг хааж, харийнхантай нийлж амьжиргааг нь сүйрүүлж байгаа авлигачдад хуулийн хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.