“Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн ТУЗ өнөөдөр хуралдаж 1072 хувьцааны ногдол ашиг олгох эсэхийг шийднэ

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр /2025.02.18/ хуралдах товтой байна. Тус хурлаар 1072 хувьцааны ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх юм. 

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн жилийн эцсийн тайлан энэ сарын 9-нд гарчээ. Улмаар ТУЗ хуралдах буюу ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх хугацаа маргааш дуусаж байгаа аж. 

"Эрдэнэс Тавантолгой” ХК нь 2022 оны цэвэр ашгаасаа 1072 хувьцаа эзэмшиж буй иргэнд бүрд 104 мянган төгрөг, 2023 оны цэвэр ашгаас 256 мянган төгрөгийн ногдол ашиг тус тус олгосон.  Харин 2024 онд нэг иргэнд 337.7 мянган төгрөг хуваарилагдах боломжтой гэж мэдэгдсэн. Ингээд эхний ээлжийн 135 мянган төгрөгийг 2024 оны арванхоёрдугаар сард олгосон юм.

"Эрдэнэс Тавантолгой" ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл өнөөдөр хуралдах товтой байна. Тус хурлаар 1072 хувьцааны ногдол ашиг олгох, эсэхийг шийдэх юм. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.