Ардчилсан нам: Манай намын гишүүн бус Т.Хасбаатар нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан мэдэгдэл хийсэн

Ардчилсан намын гишүүд дэмжигчдийн холбооноос Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийг тус намын гишүүнчлэлээс хөөх шийдвэр гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл Ардчилсан намаас тус асуудалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. 

Тус мэдэгдэлд" Сошиал орчинд /2025.02.13/ өөрийгөө "Ардчилсан намын гишүүд, дэмжигчдийн холбоо" гэх ТББ-ыг төлөөлж байна хэмээн хэвлэлийн хурал хийж буй юм. Тэрээр 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд Өвөрхангай аймагт бие даан нэр дэвшсэн гэх мэдээллийг холбогдох газраас бидэнд мэдэгдсэн. Үүнээс хойш болно. Иймд түүний хэвлэл мэдээллийн байгууллагаар дамжуулан хийсэн дээрх мэдэгдэл нь олон нийтийг төөрөгдөлд оруулсан үндэслэлгүй, хууль бус үйл ажиллагаа болохыг үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.