СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өвөрхангайн Арвайхээр хотод барьж буй орон сууцад гал гарчээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод шинээр барьж буй орон сууцад гал гарчээ. 

"Арвайхээр сумын Онгийн 13 дугаар багийн 48 айлын найман давхар орон сууц шатаж байна" гэсэн дуудлага өнөөдөр /2025 оны 2 дугаар сарын 10/ өдрийн 13:22 цагт Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Гал түймэр унтраах, аврах 12 дугаар ангийн томилгоот ээлжийн алба хаагчид, бэлтгэл ээлжийн алба хаагч шуурхай очиж, гал түймрийн тархалтыг зогсоожээ. 
Гал түймэр унтраах үйл ажиллагаанд аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газар, "Онги ус суваг" ТӨХК алба хаагчид ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. Энэхүү орон сууц нь ашиглалтад ороогүй байсан тул гал түймэрт иргэд өртөөгүй талаар онцгой байдлын байгууллага мэдээллээ. 

476612914 1167642362033762 6634635350013560155 n

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.