С.Баяр: Засгийн газар огцорвол яг хэн, яаж хожих гээд байна вэ, Ч.Лодойсамбуу гишүүн ээ?

УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичигт УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхэлсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан С.Баяр өөрийн цахим хаягтаа "Олон хүн угаартаж үрэгдсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн буруугаас болов гэх баримт нотолгоо бий юу? Засгийн газар огцорвол яг хэн, яаж хожих гээд байна вэ" гэх асуулт асуужээ. 

Ерөнхий сайд асан С.Баяр УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуугаас дараах асуултуудыг асуужээ

1. Та Л.Оюун-Эрдэнийн яг ямар дарамтад өртөж байв?
2. Таны хариу энэ юм бол хувийн тооцоо гэж үзэж болох уу?
3. Дарангуйлал байгаа бол та УИХ-ын гишүүн болж, болоод ингээд зогсож чадах уу?
4. Олон хүн угаартаж үрэгдсэн нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн буруугаас болов гэх баримт нотолгоо бий юу?
5. Л.Оюун-Эрдэнэ огцорвол угаартаж үрэгдэхээ болих уу?
6. Дараагийн Засгийн газар ямар байх, хэзээ бий болох талаар төсөөлөл тань юу вэ?
7. Том төслүүд яах юм?
8. Тухайлбал: 02.14-нд хоёр тал гарын үсэг зурах ёстой Гашуунсухайтын төмөр замын холболтын гэрээ хойшлох уу?
9. Таны ярьж буйчлан, Засгийн газар огцорвол яг хэн, яаж хожих гээд байна вэ?

Ёсолсон, 25-р Ерөнхий сайд С.Баяр гэжээ.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.