М.Нарантуяа: Хэнбугай нь ч огцроод нас барсан хүмүүс эргээд босоод ирэхгүй. Дараагийн ээлжийнхэн л гарч ирнэ

УИХ-ын гишүүн М.Нарантуяа өөрийн цахим хуудастаа "Цэрэг хүүгийн гэр бүл 1/27,28-ны хавьд угаартаж нас барсан. Тиймээс цэрэг залуу 1/29-нд чөлөө аваад ирсэн. Хүний амь насаар улс төр хийвэл дэндүү увайгүй шүү. Хэнбугай нь ч огцроод эдгээр нас барсан хүмүүс хэн нь ч эргээд босоод ирчихгүй. Дараагийн ээлжийнхэн л гарч ирнэ. Тиймээс цаашид шийдэлтэй ажиллах, хариуцлагажуулах асуудлыг чухалчлах ёстой" гэх байр суурийг илэрхийлжээ.

УИХ-ын гишүүн М.Нарантуяа: 

-Гэхдээ үнэхээр гайхах юм!Ердөө саяхан шүү дээ! Энэ 7 хоногийн эхний 2 өдөрт буюу 2/3,4ны өдрүүдэд Утааны Хяналтын Ерөнхий Сонсгол Төрийн Ордонд явагдахад сайжруулсан түлшний угаарын улмаас нас барсан 700 гаруй хүн байна, хэд ч бай тэдний үлдсэн ар гэр бүлд Төр нөхөн олговор олгох ёстой гээд би хэлсэн дээ! Тэгэхэд над руу юу гэж дайрлаа.

Тиймээс цэрэг залуу 1/29нд чөлөө аваад ирсэн байна!

Жич:
  Тиймээс одоо цаашид нас барахгүй байх дээр шийдэлтэй ажиллах, хариуцлагажуулах асуудлыг чухалчлах!

Мөн иргэд олон нийт маань бас аливаа санаа агуулсан эх сурвалж тодорхойгүй хуурамчаар үйлдсэн мэдээлэлд пүү паа гэж хуйлрахгүй байж бодит мэдээлэлд нь анализ хийж хариуцлага нэхдэг байгаасай гэж бичжээ. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.